БНХАУ-ын иргэн коронавирусын халдвараар нас барлаа

Коронавирусын халдвар өндөр настай, хавсарсан өвчтэй хүмүүст хүндээр тусаж, амь насанд хүрч буйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Манай улсын хувь коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо зургаа боллоо.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийхдээ дахин нэг хүн нас барсан мэдээллийг өглөө. Тухайн хүн нь БНХАУ-ын иргэн, 73 настай эрэгтэй юм байна. Тэрбээр коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ