ШУУД: 321 хүний шинжилгээнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.28/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 13057 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 321 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 7014 боллоо. Тодруулбал, бүгд дотоодын халдвар байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд хэмжээнд нийт 5868 болжээ. Харин орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 болсон байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 104 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4341 болж байна. Өнөөдрийн байдлаар 1607 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1386 хүн хөнгөн, хүндэвтэр 186, хүнд 27, маш хүнд 8 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ