Малын хашаа шатаж, 26 бог мал хорогджээ

img

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Ар бүрэг нагал” гэдэг газар малчин Г-ийн малын хашаа шатжээ.  Иргэн Г-ийн 16х8 метрийн хэмжээтэй малын хашаа өчигдөр 11:00 цагт шатсаны улмаас 26 бог мал өртөж хорогдсон  байна.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо шар өвс шатсаны улмаас ачааны автомашин шатжээ. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн эзэмшлийн “Газ-66” ачааны автомашин, 2 га газар шар өвс шатаж байсныг дуудлагын дагуу очиж унтраасан байна. 

 

Мөн Дорнод аймгийн Булган сумын Өндөр хошуу багийн “Үнсний хонхор” гэдэг газар   хээрийн түймэр гарчээ.  Гал түймэрт 1600 га талбай шатсан байна. 

 

Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Н.Нягт 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ