АН-ын даргын сонгуулийн санал хураалтын ирц 29 хувьтай байна

14:50 цаг:
АН-ын даргын сонгуулийн цахим санал хураалт үргэлжилж байна. АН-ын дотоод сонгуулийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Архангай, Дархан-Уу, Завхан Баянхонгор, Увс, Төв, Булган аймагт өчигдөр урьдчилсан санал хураалт явагдсан. Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын 12:00 цагийн байдлаарх явцын мэдээллийг Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 29 хувийн ирцтэй явагдаж байгаа аж. Сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулна гэдгийг мантаж хийж, "Цахим сонгууль" явагдаж байна гэж сонгуулийг гуйвуулсанд АН-ын дотоод сонгуулийн хороо харамсаж байгаагаа мэдэгдээд, иргэн н.Оюундарийг шүүхэд өгөхөө мэдэгдье гэлээ.
АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж байна
12:00 цаг:
АН-ын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд явагдаж байна.
Тусын намын удирдлагууд зөвшилцөлд хүрч чадаагүйгээс нэр дэвшигчид хоёр хуваагдан өрсөлдөж байгаа. Нэг талд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар нөгөө талд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өрсөлдөж байна.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг АН-ын даргын цахим сонгуулийн санал хураалтын явцын мэдээг 15.00, 22.00 цагуудаас өгөх аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ