Ирэх сард"Синофарм" 900 мянган тун, "Спутник-V" нэг сая хүн тун ирнэ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.29/ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Нийслэлд гуравдугаар сарын 28-нд вакцинжуулалтын цэг ажиллаагүй. Харин орон нутагт дархлаажуулалт хийгдсэн. Зорилтод бүлгийн 55 хувийг дархлаажуулсан байна. Мөн 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг вакцинжуулсан. Монгол Улсын хэмжээнд нийт 276068 хүнийг дархлаажуулаад байна.
БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин дөрөвдүгээр сард нийт 900 мянган хүн тун ирнэ. Мөн "Спутник-V" нэг сая хүн тун ирнэ. Мөн энэ долоо хоногт 18-25 насныхныг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ