ВИДЕО: О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны дарга
АН-ын даргын сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. АН-ын даргын сонгуульд нийт 74908 гишүүн саналаа өгчээ. Санал авсан дүнг нэр дэвшигч бүрээр танилцуулахад:
-
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 41999 санал буюу 41501 оноо
-
МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин: 16075 санал буюу 16050 оноо
-
Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа: 6041 санал буюу 6034.1 оноо
-
АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд: 8928 санал буюу 10198 оноо тус тус авсан байна.
Урьдчилсан дүнгээр АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүдийн олонхийн санал авч ялалт байгуулсныг АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ. АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нөгөө талд М.Тулгатыг АН-ын даргаар сонгосон гэж байгаа. Аль нь намын дарга вэ?
-АН-ын даргад нэр дэвшигчдийг намын их хуралд өргөн мэдүүлж, ёслон мэдүүлдэг. О.Цогтгэрэлийг намын их хуралд ёсчлон мэдүүлнэ. АН-ын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээр намын даргын сонгуулийг явуулсан. О.Цогтгэрэл УДШ-д бүртгүүлж, намаа удирдах зүй ёсны намын дарга. Нийтдээ 78 мянган гишүүн цаасаар саналаа өгч, АН-ын даргаар энэ хүнийг сонгосон. Үүнээс илүү баталгаа гэж байхгүй.
-Улсын дээд шүүх дээр маргаан үүсэх үү?
-Улсын дээд шүүх дээр ямар нэг маргаан байхгүй.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ