Ойрын хавьтлаа мэдсэн зарим иргэд утсаа унтрааж, байршлаа хэлэхгүй байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг богино хугацаанд илрүүлдэг болсон гэх мэдээлэл байна. Хэрхэн тогтоож байгаа вэ?
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:
-Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын хавьтлуудыг түргэн шуурхай олох нь халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой. Олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд хавьтлуудыг түргэн хугацаанд олж илрүүлдэг байсан. Батлагдсан тохиолдол илэрснээс хойш 48 цагийн хугацаанд 90-ээс дээш хувийн ойрын хавьтлыг нь илрүүлбэл сайн дүгнэлттэй байдаг. Сүүлийн долоо хоногт тохиолдлын тооноос шалтгаалж олон ойрын хавьтал бий. Үүнээс шалтгаалан зохицуулалт хийж илүү хурдан хавьтлуудаа олохоор ажиллаж байна. Тухайлбал,
-
Хүний нөөцөө нэмж байна.
-
Цахим тандалтын систем ашиглан хавьтлуудыг илүү хурдан олох боломж үүсэж байгаа.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн үед иргэд ойрын хавьтлаа мэдсэн дариудаа утсаа унтраах, зарим тохиолдолд өөрийн байгаа газраа хэлэхгүй байх, сөрөг зүйлс ажиглагдаж байна. Тиймээс иргэд та бүхэн ухамсартай, эерэгээр хандаж, хүндрэл үүсгэхгүй байхыг хүсье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ