О.Цогтгэрэл: АН-ыг ялалтад хүргэхийн төлөө намын нөхдийн хамтдаа ажиллах болно

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. АН-ын даргын сонгууль явагдаж, О.Цогтгэрэл гишүүдийн олонхийн саналаар сонгогдсоныг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан мэдээллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Энэ удаагийн АН-ын даргын сонгууль хүнд байдалд болж өнгөрлөө. Гишүүд сонгогчидтой уулзаж байхад АН-ын орон зай хаана байна вэ гэдгийг асууж байлаа. АН үзэл санаан дээрээ бат зогсож, гишүүдээ дотооддоо оролцуулдаг нам болох хэрэгтэй. АН-ын гишүүддээ, монголчууддаа баярлалаа. Хамгийн гол нь АН-ын шинэчлэлийг цаашдаа хийж, олон удаагийн ялалтад хүрэхийн төлөө АН-ын нөхдийн хамт ажиллах болно гэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ