Монголоос гарсан шуурга Японд хүрчээ

img

Гуравдугаар сарын 29-ний өдөр Японы нутаг дэвсгэрийн баруун өмнөд хэсгийг шороон шуурганы үүл бүрхжээ. Энэ талаар тус улсын цаг уурын газраас сэрэмжлүүлсэн байна. 

 

Байгалийн онц үзэгдэлтэй холбоотойгоор зам дээр үзэгдэх орчин муудах албан ёсны сэрэмжлүүлэг гаргаж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг нэн анхаарал болгоомжтой зорчихыг уриалжээ.

 

NHK агентлагийн мэдээлснээр Хятад, Монголын цөлийн бүс нутгаас гарсан элсний үүл Японы нутаг дэвсгэрт хүрч, одоогийн байдлаар Кюшү, Сикоку арлыг бүрхсэн байна. Гуравдугаар сарын 30 гэхэд Токио хот оршдог Хоншю арал зэрэг Японы зүүн хойд хэсгийг бүрхэх төлөвтэй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хувилай хааны сүнсийг амраагаасай Японыг эзлээд Дэлхийг бүрхэнэ
2021-03-30
Японоос цааш далайд унасаар арал үүсэх вий дээ. Тэгвэл монголынх шүү.
2021-03-29