COVID-19: ОХУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах боломжийг судалж байна

img

ОХУ-ын эрдэмтэн, мэргэжилтнүүд коронавирусийн халдвараас сэргийлж жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах асуудлыг дөнгөж судлаж  эхэлж байгаа гэж тус улсын Эрүүл мндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. Харин одоогоор жирэмслэхээр төлөвлөж байгаа бүх хүмүүс вакцинд хамрагдахыг уриалсан байна.

 

"Коронавирусээс сэргийлэх вакцин жирэмсэн хүмүүст хэрхэн нөлөөлөх талаарх судалгааг дэлхий дахинд одоо л эхэлж байна, тэр дундаа манайд ч гэсэн. Бид жирэмслэлтийн үед вакцин ашиглах боломжийг судална" хэмээн Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. 

 

Харин жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийг вакцин хийлгүүлэхийг уриалсан нь жирэмсэн үед коронавирусийн халдвар авбал өвчин хүндэрч болзошгүй гэнэ. 

 

"Жирэмслэлтийн сүүлийн гурван сард өвчтөнүүд хүнд өвдөх нь их байна. Тиймээс жирэмслэхээсээ өмнө вакцин тариулах нь зүйтэй. Ингэснээр өөрийгөө төдийгүй ирээдүйн хүүхдээ аюулгүй байлгаж чадна" хэмээн Мурашко онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ