ВИДЕО: Гватемалад галт уулын лав суурин газар руу ойртож байна
Сар гаруй хугацаанд оргилж буй Гватемалагийн Пакая галт уулын лав 2.5 км урсаж, Сан-Висенте-Пакайя суурин руу ойртож байгаа гэнэ. Энэ талаар Гватемалгийн байгалийн гамшигтай тэмцэх үндэсний албанаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости мэдээлжээ.
Гватемалагийн аврагчдын мэдээлснээр, галт уулын лав өдөрт 50-60 метрийн хурдтайгаар урсаж, ойрын суурин газраас километр гаруй зайд ойртсон гэнэ. Энэ сууринд 17 мянган хүн амьдардаг аж. Галт уулын лав кое, авокадо, эрдэнэ шишний тариалангийн талбайг хэдийнэ устгаж, тарилангийн талбайг хянах зорилгоор ашигладаг байсан байгууламжийг устгажээ.
Хэдийгээр галт уул оргилж, лав урсан ойртож байгаа ч ойролцоох тосгоны оршин суугчид орон гэрээсээ нүүгээгүй гэнэ. Эрх баригчид ч одоогоор нүүлгэн шилжүүлэх талаар зарлаагүй, гэхдээ шаардлагатай тохиолдолд байгалийн гамшгийн бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд ашиглах 14 хоргодох байр бэлджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ