С.Амарсайхан: Тавдугаар сарын 01 гэхэд нэг сая тун хийж дуусгана

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа. 

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

-Засгийн газрын хуралдаанаар "Улбар шар" түвшиндээ хэвээр, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт авч хэрэгжүүлэх замаар дөрөвдүгээр сарын 03-наас 14 хоногийн хугацаатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. 3асгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа унагаахгүй байх талаас бүх талын эрсдэлийн үнэлгээ хийж, тооцож ажиллаж байгаа.

 

Төрийн байгууллагууд төдийгүй ААН-үүд аль болох цахимаар, биечлэн ажилласан тохиолдолд 30-аас дээшгүй хувиар ажиллах зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Мөн 14 хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийж явна. Үүнд тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авах, ямар зохицуулалт хийхээ тодорхойлно. Нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө.

 

Тавдугаар сарын 01-ний дотор нийслэлийн нийт насанд хүрсэн хүн амынхаа вакцинжуулалтын эхний 1 сая тунг хийж дуусна. Долоодугаар сарын 01 хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалт хийнэ. 

 

Энэ хугацаанд зам, дэд бүтэц бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсохгүй. Тиймээс шат шатандаа хэрэгжүүлж, зохицуулалт хийж ажиллана. 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zail pizda
2021-04-01
Май шүү
2021-03-31
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-03-31
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-03-31