Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

img

Өнөөдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагджээ. Харин вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан байна. 

 

Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. 

 

 

"Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм. Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байх"-ыг УОК-оос уриалж байна. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
НААД ХЯТАД ВАКЦИН ЧИНЬ СУЛРУУЛСАН АМЬД ВИРУСТЭЙ ГЭХЭЭР ХАЛДВАРЛУУЛЖ БАЙГААД ДАРХЛАА ТОГТООНО ГЭСЭН ҮГ, ТЭГЭХЭЭР ЭЕРЭГ ГАРАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ? ОРОСЫН ВАКЦИНЫГ ХУДАЛДАН АВЧ ХИЙГЭЭЧЭЭ???
2021-04-01