С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох бичлэгүүдийг нууцаас гаргахаар болжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Энэ тухай Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудсанаа бичсэн байна. Тэрбээр "Өнөөдрийн /2021.03.31/ Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн" хэмээн жиргэжээ.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат хэргийн материалуудыг улсын нууцаас гаргавал олон асуудлыг учиг тайлагдана гэдгийг хэлж байгаа. Өмнө нь ч зарим бичлэгийг олон нийтэд ил болгож байсан. Харин тэр бичлэгүүд С.Зориг агсныг амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй хэрэгтэн нь хохирогч болж хувиран, асуудлыг улам ээдрээтэй болгоод буй юм. Харин одоо задрах материалууд ямар асуудал дагуулах бид харах үлдлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ