С.Амарсайхан: Манай эхнэр аав, ээжийнхээ гэрт тусгаарлагдаж байгаа

img

 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Түүний гэргий МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч н.Ичинхорлоо ХӨСҮТ-д хэвтэж байгаа аав, ээжийнхээ сахиураар очоод, тусгаарлагдалгүй буцаж гарсан талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан.

 

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

-Өчигдөр хэвлэлийн хуралд дээр зарим хэвлэлийн байгууллагаас надтай хамааралтай асуудлаар асуулт асуусан учраас товч хариулсан. Манай эхнэрийн аав 100 хувийн асаргаанд байдаг. 80 гарсан хөгшин хоёулаа халдвар авсан. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж  ХӨСҮТ-д хүргэж өгсөн. ХӨСҮТ-өөс өгсөн зааврын дагуу өөрийгөө 14 хоног тусгаарласан. Хоёр, гурван удаагийн шинжилгээгээр хариу сөрөг гарсан. Манай эхнэр халдвар гарсан голомтдоо тусгаарлагдаж байгаа. Ахмад настнууд энэ халдварт өртөж байгаа би өөрийн биеэр мэдэж байна. Тиймээс ахмадуудаа халдвараас хамгаалаарай гэлээ. 

 

-ХӨСҮТ-д аав, ээжийгээ хүргэж өгөөд яагаад гэртээ очсон бэ?

 

-Гэртээ очоогүй. Манай хадам аав, ээж хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй халдвар авсан. Манай эхнэр эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт хүргэж өгөөд аав ээжийнхээ гэрт тусгаарлагдаж байгаа. Яагаад гэвэл халдвар гарсан голомтдоо тусгаарлагдах заавартай. 

 

-Хэдэн удаагийн шинжилгээ өгсөн бэ?

 

-Өнөөдрийн байдлаар гурван удаагийн шинжилгээ өгсөн. Өчигдрийн хариу нь сөрөг гарсан. 

 

-Та өөрөө дам хавьтал биш үү?

 

-Халдвар гарснаас хойш эхнэртэйгээ уулзаагүй байгаа. Өөрсдөө бид шинжилгээ өгч байгаа. Анхаарал болгоомж алдаж болохгүй учир байнга ПСР шинжилгээнд хамруулж байгаа. Жолооч, үйлчлэгээс эхлээд бүх хүмүүсээ шинжилгээнд хамруулж байна. 

 

-ХӨСҮТ-ийн зарим ажилтанд эмнэлгээс гараад тусгаарлалтад байгаагүй гэх мэдээлэл байна?

 

-Миний хувьд дүрэм журмыг хатуу барьж ажиллах ёстой. Тиймээс дүрэм журмынх нь хүрээнд асуудалд хандаж байгаа. Би өөрийн биеэр энэ асуудлыг мэдэрч байна. 

 

-Мэдээлэл задрууллаа гэж ХӨСҮТ-ийн захирал ажилтнуудаа дуудаж шүүмжилсэн гэх мэдээлэл байна?

 

-Тийм зүйл байхгүй. ХӨСҮТ-ийн захирал н.Баттөр ажилтнуудаа загнасан зүйл байхгүй. Улс төрийн шинжтэй ийм мэдээлэл гарч байгааг мэднэ. Албан тушаалтай зууралдаж байгаа бол нэр усаа зарлаад гараад ир. Би хэн хаана суугаад улстөржүүлж, үйл ажиллагааг харлуулах гээд байгааг бүгдийг мэднэ. Цар тахлын энэ үед  элдэв явуулга хүлээж авах боломжгүй. Бурхан болсон аавыг минь удам судрыг нь солиод ясыг нь өндөлзүүлж байсан нөхөд бий. Өнөөдөр амь, амьсгал нь дэнчин дээр байгаа хоёр хөгшнийг улстөржүүлж байна. Түүнээс би хэвлэл мэдээллийнхээ буруутгаж байгаа зүйл байхгүй. 

 

-Та хариуцлага хүлээх үү?

 

-Би УОК-ын даргын ажлыг хоёрдугаар сарын сүүлээр аваад гуравдугаар сарын нэгнээс дүрэм журамд өөрчлөлт оруулсан. Шинж тэмдэг нь ойлгомжгүй байсан учир тусгаарлалтын хугацааг 21 хоног тавьдаг байсан. Сүүлийн үед бид дэлхий нийтэд мөрдөгдөж байгаа дүрэм, журмаас эхлээд эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу өөрчлөлт оруулсан. Тухайн үед мөрдөж байсан УОК-ийн дүрмийг буруу гэж хэлэхгүй. 

 

Би албан тушаалтай зууралдаад байхгүй, шаардлагагүй. Би өөрийгөө цар тахалтай тэмцэж байгаа гэж ойлгож байгаа. Монголын ард түмэн цар тахалтай тэмцэж байгаа. Цар тахлыг эрсдэл багатай давж гарахын тулд хэн ч байсан дүрэм журмаа мөрдөж, эрсдэлгүй байхыг эрхэмлэх ёстой. Зарим нэг явуулгатай, улстөржүүлж байгаа зүйл бий. Сонгуультой холбоод хөл хорио тавилаа, тавьсангүй гээд байгаа. Би 80 гарсан настай хөгшчүүлээ мэдэрч байгаа. Энэ бүхнээ олон нийтэд зарлаад байх шаардлагагүй. Манай гэр бүлийн хувьд ч гэсэн хэн ч өвчин туссан эцэг эх дээрээ очно, айлын охин, ээжийн охид ямар үүргийг бидний ард биелүүлж явдаг билээ. Тэр бүхнийг биелүүлж яваа. Залуучууд цар тахлын үед халдварын дэглэмээ сайн бариарай. Эрсдэлд хамгийн түрүүнд халдварт өртөж, амь насанд нь хохирол учрах хүмүүс ахмадууд байгаа. 

 

-Цаашдаа гэр бүлээс нь халдвар илэрвэл тусгаарлагдах уу?

 

-Гэр бүл нь халдвар авсан тохиолдолд халдвар авсан хүмүүстэй  хамт байсан иргэд улаан бүсэд орсон учир 14 хоног тусгаарлах зохицуулалт  гуравдугаар сарын 14-нөөс хэрэгжүүлсэн. 

 

-Та болон танай гэр бүл  ямар вакцин хийлгэсэн бэ?

 

-Манай хүн "астразенека", би өөрөө синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дэлгэр:
Хөгшин настай хүмүүс өвчин зовлонгоор улс эх ороныхоо төлөө зүтгэж цар тахалтай тэмцэж яваа ажиллаа хийж байгаа шадар сайдаар улс төр хийж новшын царайлахаа болиоч яамар муухай байнаа тамын тогооны үлгэр юмаа
2021-04-03
Юм бүхнийг улстөржүүлэх юм. Асаргаанд байдаг хөгшин настай эцэг эх нь хоёулаа халдвар авсан гэхээр хэн ч байсан сандрана, хэвтрийн хүнээ эмнэлэгт хүргэж өгөхөөс өөр яахавдээ. Тусгаарлалтаа харин дүрэм журмын дагуу мөрдөх нь чухал.
2021-04-02
Шинжилгээгээр эрүүл байгаа бол яахаараа совид батлагдсан голомтод тусгаарлагддаг юм бэ. Эрсдэлтэй байна. Үнэмшилгүй сонсогдож байна. Үнэнээ хэлээд уучлал гуйчих эр зориг энэ нохойнуудад байхгүй л дээ.
2021-04-01
Зочин:
Шударга бай л даа хөсүтэд тусгаарлагдах ёстой мань мэтыг шууд тусгааралсан даргын эхнэр гэртээ гардаг поп даргын үнэн төрх
2021-04-01
Лхагва:
Хэнд ч зовлон тохиолдож болно. Хүний муу үзэж таашаал авдаг л биш бол хүн шиг байдаа
2021-04-01
Dahiad neg nuhur garch irne, dahiad baahan utgagui shiidveruud garna. Uuniig huseed baina uu
2021-04-01
Za mongolchuudaa ene huniig ajliig ni zugeer hiilgetsgeeie. Dahiad neg nuhur garna, horino, tsagdana, bas yamar ch utgagui shiidveruud gargahiig uguisgehgui . Sodbaatariig bodvol usan hatan sain ajillaj baigaa .
2021-04-01
Мөнх:
Өөрт тохиолдсон зовлонгоос болж нийтийг зовоох үйлдэл хийх бол жинхэнэ утгагүй, хувиа хичээгчийн өөдгүй зан чанар шүү дээ. Тэр тусмаа албан тушаал ашиглах. Өчигдөр sbs сувгаар гарсан AЛЖИР киноны шоронгийн даргын эхнэр шиг.
2021-04-01
Лхагва:
Хэнд ч зовлон тохиолдож болно. Хүний муу үзэж таашаал авдаг л биш бол хүн шиг байдаа
өөрт чинь юу ч тохиолдож бно
2021-04-01
Эргүү минь яааж амьдарна даа амьдрал мэдэхгүй
2021-04-01
ard:
hotiin dargaas ehleed sn ajillasan hyn shyy.amjult hysie
2021-04-01
ard:
boliochee dandaa l ogtsor geed bx yum .dahiad uur hyn ajlaa medehgyi dadlagjij baital ogtsor l geh yum Amarsaihan er ni hotiin dargaas ehleed sain ajilla
2021-04-01
ard:
hotiin dargaas ehleed sn ajillasan hyn shyy.amjult hysie
irgen:
aav eejee hyrgej uguhgyi yah yum haanaa yaj tusgaarlaj uuriiguu bolon ar geriinhnee bodohoo uursduu medne biz dee.bitgii uls turjyylj ajlaa sain hiij baigaa hynd buruu uguud bai.dendyy syrjignej bna.gertee harij byh huvtsasaa solij usand orood hamar amaa zailj garaa ariutgaad harihgyi yadag yum ajlaa ch hiih estoi uursdiiguu yaj hamgaalahaa medej baigaa sh dee.
2021-04-01
Мэдэхгүй юм даа, ээж,аав минь ийм бдалд орсон бол нөхрийнхөө албан тушаалын бдалыг ашиглах бодол орж ирэх л бсан бх даа. Одоо тэгээд Амарсайхан минь сайн нөхөр,сайн хүргэнээрээ үлдхээс өөр гарц бга юмуу!Огцроод олны хэл амыг дарж, дүрэм,журмаа баримталахын үлгэр дууриалалыг үзүүлсэн дээр дээ
2021-04-01
Dahiad neg nuhur garch irne, dahiad baahan utgagui shiidveruud garna. Uuniig huseed baina uu
өөрт чинь юу ч тохиолдож бно
Эргүү минь яааж амьдарна даа амьдрал мэдэхгүй
Zochin:
Хэн ч гэсэн хэвтэрт байгаа хүнээ хүргэх л байлгүй дээ, Энэ бол амтдралд байдаг л зүйл, улс төржүүоэх хэрэггүй
2021-04-01
Улаан бүсэд ороод гарсан хүн яах ёстой байдаг юм бэ журамаа танилцуулах хэрэгтэй шүү дэ.
2021-04-01
Яг ийм зовлон бүхий жирийн иргэдээ яг ингэж ойлгоод, яг ийм шаардлага тавьдаг бол хэн ч олон юм ярихгүй л дээ. Ядаж байхад энэ муу вирус нь маниасаа ухаантай гэж байгаа. Хэнд очиж тусахаа сайн мэднэ, шөнө 23 цагаас өглөөний 6 цаг хүртэл халдвар тараана. Дарга нар цуглардаг газраар очихгүй. Ард түмэн 5аас дээш тоогоор цугларвал тэнд л очдог гэж байгаа
2021-04-01
Зочин:
Дэлхий нийт учираа олчихоод байхад ганцхан манай улс л сүржигнээд гадаадаас ирэх иргэддээ хилээ таг хаачихаад 21 хоногийн карантийн гээд 19,20 дахь хоног дээр илэрч байна гэж их эргүйтсэн ганцхан корона л өвчин юм шиг өвчтэй зовлонтой ард иргэдийн үнэхээр тамласан одоо үнэнд гүйцэгээд байж байгаа байдал та нар иргэддээ уухай хандаагүй бол юу гэж ингэж хэл ам гарах вэ дээ адилхан л байх ёстой.
2021-04-01
Хэнд ч ийм зовлон тохиолдон шүү дээ
2021-04-01
Монгол эх:
teneg iumnuud hunii zovlongoor togloj bahaa hangah gej baigaa ium shig tegeed bas uursduu ene gamshgiig toirood garah ium shig asuuh iumaa olj yadahiin. neeh ih mundag zorigtoi asuuchlaa gej bodoj baigaa daa. Amidrald yamarch gai zovlon tohiolddog iumaa teneguudee heniig ch sain muu hun gej yalgadaggui ium. Bitgii busdad setgeliig emzegluulsen dairalt hiisneeree buu baharhaj bai iim zan bol estoil адгийн шаарийн зан уйлдэл
2021-04-01