
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ажлаасаа гарах өргөдлөө өгснөөс үүдэж томоохон тендерүүд зогсоход хүрчээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг бүрэн хангах V ДЦС-ын тендерт 11 компани оролцож, эцсийн байдлаар зургаан оролцогчийн нэр эцсийн байдлаар тодроод байгаа.
Гэтэл төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ажлаа өгснөөс үүдэн зургаан оролцогчийн нэрийг УИХ-д өргөн барих боломжгүй байсаар байна. Эдгээр зургаан оролцогчийн дөрөв нь Солонгос, Япон, Америк зэрэг улсын төлөөлөл байгаа аж. Дээрх зургаан компанийн нэрийг УИХ-д өргөн бариагүй байгаагаас тендерийн хоёрдугаар үе шат эхлэх хугацаа хойшилсоор байна.
Түүнчлэн V ДЦС-аас гадна Дорнодын ДЦС барих тендер ч тодорхойгүй хэвээр үлдлээ. Одоогоор ТӨХ-ны даргын суудалд Энэтхэг улсад суугаа Элчин сайд асан В.Энхболд, Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэн нарын нэрс хүчтэй яригдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ