Британид эртний хосгүй эрдэнэс олжээ

img

Британийн Уэльсд металл хайгчид дундад зуун болон дундад зууны дараах үеийн эрдэнэс олсон бөгөөд эдгээрийн дунд Memento Mori буюу "Үхлийн тухай сана" гэсэн бичигтэй алтан бөгж болон сийлбэртэй гавлын яс байсан талаар Daily Mail мэдээлжээ. 

 

Нийт есөн олдворыг Поуис болон Гламорган хөндийгөөс олсон байна. Эдгээр олдворуудыг Уэльсийн Үндэсний музей "эрдэнэс" хэмээн зарлажээ. Эд өлгийн зүйлс дотор алт болон мөнгөн зоос, англосаксон хэв маягаар хийсэн бүсний арал зэрэг байсан гэнэ. Эдгээр нь бүгд манай эриний 9-17 дугаар зууны үеийн Валлийн нийгэмлэгийн баян гишүүн байсан хүний хувийн эд зүйлс аж.

 

Уэльсийн Үндэсний музейн мэдээлснээр, Memento Mori гэсэн бичигтэй бөгжийг 1550-иас 1650 оны хооронд хийсэн гэнэ. Эдгээр олдворыг үндэсний цуглуулгад авна гэж найдаж байгаагаа музей илэрхийлжээ. 

 

"Валлийн гаралтай эрний Стюартууд эсвэл Тюдоруудын эрин үеийн бөгжний нэн ховор жишээ" хэмээн Уэльсийн Үндэсний музейн судалгаа, цуглуулгын хэлтсийн орлогч дарга, доктор Марк Реднап мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, бөгжин дээрх бичээс нь тухайн үед нас баралт их байсныг илтгэх бөгөөд амьдрал богинохон гэдгийг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ