Зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 02-04-ний өдрүүдэд нийт 699 дуудлага мэдээлэл хүлээн авчснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Явган зорчигчийг мөргөсөн 11 осол зөрчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.
Мөн энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 166 зөрчил илрүүлсний 123 нийслэлд, 43 орон нутагт бүртгэгдэж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ