ШУУД: 602 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.05/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 602 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 10820 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөлд 3, Ховдод 11, Булганд 4, Сэлэнгэд 4, Архангайд 17, Баянхонгорт 1, Өвөрхангайд 5, Төв аймагт 12, Хэнтийд 1, Дархан-Уул 19, Орхонд 11 тус тус бүртгэгджээ. Мөн Дорнод аймагт халдвар бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д сорьцыг шинжилж байгаа. Шинжилгээний хариу гараагүй байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5931 болж байна. Өнөөдрийн байдлаар 2119 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1811 хүн хөнгөн, хүндэвтэр 244, хүнд 52, маш хүнд 12 хүн байна. Харамсалтай мэдээ. 60 гаруй насны эрэгтэй хүн нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа маш хүнд хүмүүсийн тоо өсөж байна. Ингэж нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэх эрсдэлтэй байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ