МЖБХ: Жүдочид вакцин хийлгээгүй байсан

Жүдо бөхийн Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстан улсын нийслэл Бишкек хотод эхэлнэ. Энэ тэмцээнд манай улсын 16 жүдоч оролцох байсан. Гэвч манай тамирчдаас коронавирусын халдвар илэрснээр тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Тэд Гүрж улсад бэлтгэл сургуулилт хийж байсан юм байна. Ингэснээр манай улсыг 81 кг-ын жинд Саид Моллаей ганцаараа төлөөлөхөөр боллоо. Тэрбээр Израил улсад бэлтгэл хийж байсан аж.
Монголын жүдо бөхийн холбооноос өгсөн мэдээллээр тамирчдын бие онцын өөрчлөлтгүй, хэвийн байгаа аж. Харин жүдоч вакцинд хамрагдаагүй байсан аж. Учир нь тэднийг тэмцээнд явсны дараа манай улсад дархлаажуулалтын ажил эхэлжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ