Өчигдрийн байдлаар 602 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 10820 болсон. Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар халдвар бүртгэгдээд буй аймгуудыг танилцуулбал,
Сэлэнгэ 265
Дархан-Уул 163
Орхон 158
Завхан 12
Увс 4
Өвөрхангай 110
Баянхонгор 27
Ховд 58
Дорноговь 49
Говьсүмбэр 6
Архангай 85
Төв 27
Хөвсгөл 44
Хэнтий 17
Булган 61
Сүхбаатар 40
Баян-Өлгий 1 тус тус байна.
Харин Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь гэсэн дөрвөн аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл ногоон бүс юм.
М.Насан
Уншиж байна |