Вакцины эхний тунгийн дараа халдвар авсан хүнд дараагийн тунг хийхгүй

Манай улс хүн амынхаа 22.4 хувийг коронавирусын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Нийтдээ 414 382 хүн вакцинаа эхний тунгаа хийлгэлээ.
Гэвч одоогоор 700 гаруй хүн вакцины эхний тунгийн дараа коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байна. Тэгвэл вакцины эхний тунгаа хийлгэсний дараа "КОВИД-19"-ийн халдвар авсан бол хоёр дахь тунг товлосон хугацаанд хийхгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Харин халдвар аваад эдгэснээс хойш 6 сарын дараа вакцины хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ