Босни: Хятадын уушгины аппаратаас болж өвчтөнүүд нас баржээ

Боснийн Сараевогийн Прокурорын газар Хятадаас нийлүүлсэн чанаргүй, уушгины хиймэл амьсгалын аппаратын хүнд өвчинтэй хүмүүст ашигласны дараа нас барсан хэргийг шалгаж эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвартай мөн өвчин нь хүндэрсэн хүмүүст чанаргүй эмчилгээ хийж байгаа талаар Сараево хотын клиникийн төвийн 17 мэдээгүйжүүлэлтийн эмч мэдэгдсэний дараа шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.
Босни Герцеговинд тэр дундаа Сараевод нас баралтын тоо эрс өссөн бөгөөд энэ нь 2020 онд нэн "сэжигтэй" нөхцөл байдалд Хятадаас авсан чанаргүй аппаратуудаас шалтгаалсан байж болзошгүй гэж эмч нар таамаглажээ.
Ингээд төсвөөс 5.3 сая евро гарган Хятадаас уушгины хиймэл амьсгалын аппарат худалдан авах ажиллагаанд оролцсон Босни Герцеговины Засгийн газрын тэргүүн Фадил Новалич болон бусад этгээдүүдийн эсрэг хэрэг нээн шалгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ