"Хаадын тоглоом"-ын 10 жилийн ойд зориулан Фабержегийн өндөг гаргана

"Хаадын тоглоом"-ын анхны анги гарсны 10 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор дөрөвдүгээр сарыг бүхэлд нь "Төмөр ой" болгон тэмдэглэнэ гэж НВО суваг мэдэгджээ. Энэ сувгаар телевизийн цувралыг гаргахын дээр алдарт цувралын нэрийн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар болсон байна.
Түүнчлэн, очир эрдэнэ, бадмаараг шигтгэсэн хосгүй өндгийг алдарт "Фаберже" компани 2021 онд гаргахаар болжээ. Өндөгний загварыг Фабержегийн ахлах дизайнер Лийса Таллгрен болон "Хаадын тоглоом"-ын хувцасны зураач Мишель Клэптон нар бүтээсэн байна. Энэ өндөгний өртөг 2.2 сая ам.доллар болно гэж The Hollywood Reporter мэдээлжээ.
Мөн Mikkeller компани шар айраг гаргах бол Funko Pop алдарт цувралын баатруудын хүүхэлдэйний цувралыг бүтээхээр болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ