Орон даяар 30 мянга гаруй иргэн жагсч байна
“МҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг” нэртэй эсэргүүцлийн цуглаанд Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд, орон нутагт аймаг, хотын төв талбайд нийтдээ 30 мянган хүн оролцож байна гэсэн мэдээлэл ирж байна.
Төв талбайд цугларсан 600 гаруй жагсагчид яг одоо Төрийн ордныг хоёр дахь удаагаа гороолж байна.
Орон даяар болж буй жагсаал Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт үргэлжилж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ