Засгийн газар халдварын нөхцөл байдлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудал:
-
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
-
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
-
Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
Танилцуулах асуудал:
-
Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
-
Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ