ШУУД: Өнөөдрөөс 300 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар УОК-ын гаргасан энэ сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцсэн юм. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ирэх бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улсын Засгийн газар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумхи чиглэлээр бүхий л талын арга хэмжээ авч байна. Монгол Улс вакцинжуулалтаараа Азидаа тэргүүлж явж байгаа. Эрүүл мэндийн салбар дээр хоёр дахь тунгийн оргил ачаалал ирж байна. Вакцинжуулалтыг үе шаттай татах болж байна. Вакцин үйлдвэрлэгчид экспортоо татаж, дотооддоо вакцинжуулалтаа хийхээр болсон. Тиймээс вакцинжуулалтын хомсдолд орж байгаа. Монгол Улсын хувьд долдугаар сарын нэгэн гэхэд зорилтот иргэдээ вакцинжуулах зорилт тавиад явж байгаа.
Израил өнөөдөр дархлаажуулалтыг хийхдээ дараагийн вакцинжуулалтын халдвар хамгааллыг сайн барьж чадсан бол Чех улс халдвар хамгааллаа алдсан. Тийм учраас Монгол Улс Израилын жишгээр вакцинжуулалтаа чанартай хийх хэрэгтэй. Вакцинжуулсан иргэдээ хамгаалахын тулд шийдвэр гаргаж байна. Эхний тунд хамрагдсан иргэд 18-21 хоногийн дараа вакцинжуулалт тогтоно. Вакцины эхний тунд хамрагдсан иргэд халдвар хамгааллаа барихгүй байх эрсдэл гарч байна. Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 15 хоногийн хугацаанд улаан түвшинд шилжих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ хөл хорио сүүлийн хөл хорио байгаасай гэж хүсч байна. Монгол Улс вакцинжуулалтаараа эхний улс орнуудын нэг байх гэрээ хэлэлцээ бүрдсэн. Иргэдийн хувьд хүүхдийн мөнгийг сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь өрхийн төсөвт нэмэр болсон.
Засгийн газар баялагтаа эзэн байх зорилтоо дэвшүүлж, эдийн засгаа тогтвортой байхын тулд хөл хорио тавигдах үед эх үүсвэрийг иргэн бүртээ зориулах нь шударга ёсонд нийцнэ. Хөл хорио тавихаас аргагүй байдалд орж байна. Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргалаа. Цар тахлыг хамтдаа даван туулж, ковидгүй зуныг угтахын төлөө явцгаая. Иргэддээ эрүүл мэндийг хүсье хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хөл хорионы хугацаанд ямар арга хэмжээ авах вэ?
Шадар сайд С.Амарсайхан:
-Хөл хорионы үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална. Дархлааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.
-300 мянган төгрөгийг иргэн бүрт хэрхэн олгох вэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-3.3 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг өнөөдрөөс дансанд нь хийнэ. Бүх иргэдээ дансжуулахад хугацаа орно. Хүүхдийн мөнгөний, тэтгэвэр авдаг ахмадуудын данс, 1072 хувьцааны данс руу өнөөдрөөс хийнэ. Энэ процесс нийтдээ 7-10 хоног явна.
-300 мянга гэсэн тоог хэрхэн гаргасан бэ?
-Оюутолгойн татварт төвлөрүүлсэн мөнгөн дүнг 3,3 сая иргэндээ хувааж тооцоолсон энгийн аргачлал. Үүнээс үүдсэн инфляцийн хөөрөгдөл гарахгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-10 их наядын хөтөлбөр хатсан байсан эдийн засгаа дэвтээсэн. Өмнө нь иргэддээ банкнаас 3 хувийн зээл өгч байгаагүй. Иргэн бүртээ олгох 300 мянган төгрөгийг төсвөөс гаргах боломжгүй. Хөл хорио тавихад эдийн засгийн дэмжлэггүй байх, хамгийн гол нь вакцинжуулалт үр дүнгүй болох нөхцөл үүссэн. Тиймээс Засгийн газар бүх боломжоо шавхсан. Иргэдийн оролцоотой сүүлийн хөл хорио байх болно гэж бодож байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ