Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс тавдугаар сарын нэгэнд хилээ нээнэ

img

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тавих шийдвэр гаргалаа. Ингэхдээ иргэн бүртээ 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Цар тахлын халдварыг хумьж, иргэдээ дархлаажуулах хүрээнд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Ирэх тавдугаар сарын нэгнээс Монгол Улс хилээ нээх эсэх сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Тавдугаар сарын нэгэнд Монгол Улс хилээ нээнэ. Гэхдээ хос тун вакцинд хамрагдсан иргэдээ оруулна. Агаарын хил нээгдсэнээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг нээх юм. Бид дархлаажуулалтад бүрэн хамрагдсан улс болно. Энэ нь Монгол Улсад эерэг хандлага болж, аялал жуулчлалын салбарынхан ч биднээс хүсч байгаа хэмээв. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хоёр тун вакцин хийлгэсэн иргэд гадаад явах болон гадаадаас ирэх эрхийг нь нээх хэрэгтэй.
2021-04-09