Техаст буудалцаан болж, нэг хүн амиа алдав

img

АНУ-ын Техас мужийн Брайан хотод буудалцаан болсны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархджээ. Гэмт хэргийн улмаас галт зэвсгийн ноцтой шарх авсан  хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн талаар орон нутгийн цагдаагийн газрын дарга Эрик Баски CNN сувгаар мэдээлсэн байна. 

 

Гэмт хэрэг Брайан хотын тавилгын үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр болсон бөгөөд цагдаагийнхан сэжигтнийг баривчилжээ. Урьдчилсан мэдээллээр, сэжигтэн тухайн үйлдвэрийн ажилтан гэнэ. Түүнийг хэрэг үйлдэх болсон сэдлийн талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Болсон хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа, хэргийн бүхий л нөхцөл байдал, шалтгааныг мөрдөгчид тогтооно гэж хотын цагдаагийн газар Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ