ШӨХТГ: Үгсэн хуйвалдаж үнэ нэмбэл хариуцлага тооцно
2021-04-09

 

Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөн, нийлүүлэлт болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөн дамлан худалдаалахаас сэргийлж ажиллахаа мэдэгдлээ. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна. Үүнд:

 

  • Бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах

  • Бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой барих

  • Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх

  • Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, зохиомол хомсдол үүсгэхгүй  байх, 

  • Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх

  • Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бҮх хүнсний зах худалдааны төвүүдэд ШӨХТГ-аас тогтмол хяналт тавих хүн ажилуулахгүй бол үнээ нэмж байнаа. Үнээ нэмсэнийг торгоод лангууг хаах хэрэгтэй.
2021-04-09
Irgen:
mah nemegdchlee.Odoo byyhgyidee.haramsaltai .bi mal aj ahyin oron baij arai arai.belcheeriin daats hetreed bna gej baij mahaa hyamdryylaachee.
2021-04-09
иргэн:
Та нарын сүрдүүлэг нохой хуцах хоёрын хооронд ялгаа байдаг уу
2021-04-09