ШУУД: Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох гэж өр тавиагүй

img

11:00 цаг: 

 

ЭМ-ийн сайд С.Энхболд:

 

-Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагджээ. Тохиолдол ихсэхэд хүндэвтэр хүмүүс олноор хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт ачаалал нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад бид вакцинжуулалтыг эрчимтэй явуулсан. Хөл хорионы үед дархалтыг саармагжуулдаг. Өнөөдрийн байдлаар 584317 хүнд вакцинжуулалт хийсэн. Энэ нь вакцинжуулалтад хамрагдах ёстой хүмүүсийн 25 хувь. Эхний тун авсан хүмүүс өвчлөх магадлал их байгаа. Тиймээс энэ хөл хорио нь халдвараас сэргийлэх арга хэмжээ. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

 

-2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан цар тахлаас урьдчилсан сэргийлэх хуулиар Засгийн газар жилийн төсвийг тасалдуулахгүй зохицуулалт хийх, цалин орлого нь тасарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалт бий. "Эрдэнэт" үйлдвэр улсын мэдэлд байгаа учир цар тахлын үеийн эхний хүндрэлийг авч гарсан. 600 тэрбум төгрөгийг цахилгааны төлбөр, нийт 760-аад тэрбум төгрөгийг цар тахлыг давж гарах арга хэмжээнд зарцуулсан. "Оюутолгой"-н тухайд зогсооно, зогсохгүй гэсэн маргаан ноднингийн УИХ-ын сонгуулийн үеэр их явсан. "Оюутолгой" зогсоогүй учраас татварын өрийн нэг их наяд төгрөгөөр цар тахлын хоёр дахь давалгааны бэрхшээлийн ард Засгийн газар, ард түмэн гарч байна. Сайн, муу вакцин байж таарахгүй. Орос, Хятад, Энэтхэгийн вакцин хийж байна. Цаад талд нь геополитикийн асуудал явж байгаа. Би гэхэд оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэсэн. Зүгээр л байна. Ийм хүндрэлтэй нөхцөлд боломжийн хэмжээгээр вакцин оруулж, сайн ажилласан. Би гуравдугаар сарын 23-нд вакцин оруулж ирээд тарина гэж байхэд би итгэхгүй сууж байсан. Тэгээд гуравдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхлүүлсэн. Засгийн газар чадах бүхнээ авч хэрэгжүүлж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

 

-АН Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд ажиллаж байсан. Энэ хөтөлбөрүүд адилхан харагдаж байна. Ипотекийн зээл, хөдөө аж ахуй, хувийн хэвшил рүүгээ бид чиглүүлэн ажиллаж байсан. Тэр үед олон төсөвтэй боллоо гээд УИХ-аас ажлын хэсэг гаргаад, буруу гээд шүүмжилдэг байлаа. АН иргэддээ 300 мянган төгрөг өгч байлаа. "Тавантолгой"-н хувьцаанаас иргэддээ өгч байлаа. 

 

Сангийн сайд Б.Жавхлан: 

 

-Үе үеийн Засгийн газар эдийн засгаа сэргээх талаар өөр өөрсдийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Энэ удаагийнх зорилго ижил, хэрэгжүүлж байгаа арга нь өөр. Цар тахлын үед гацсан зүйлийг эргэлтэд оруулах хөшүүрэг арга хэмжээ  авч байна. Нэмж мөнгө хэвлээгүй. Эдийн засагт эргэлтэд орсон байсан мөнгөний нийлүүлэлт, гацааг гаргаж, эдийн засгийн идэвхижлийг сэргээх арга хэмжээ авч байна. Бид иргэн бүрт 300 мянган төгрөг олгох гэж өр тавиагүй. Сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд "Оюутолгой" компаниас орж ирэх мөнгө нь орж ирсэн. 

 

Нийт 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

 

10:20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна. 

 

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын  төлөвлөгөөг боловсруулахдаа улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх бодлого барьсан. Ипотекийн зээлийг банкны эх үүсвэрээр олгосон. 2021 онд батлагдсан төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулсан. Төлөвлөгөөний хүрээнд макро эдийн засгийг 2019 оны төвшинд аваачих зорилт тавьсан. Иргэд, аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл олгож байгаа нь эдийн засгийн идэвхжил сэргэхээр байна. 

 

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцсэн. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих, төв банкны репо санхүүжилтийн, ипотекийн нийт 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилтийн зээлд хамрагдсан 7,4 мянган зээлдэгчийн 25,4 мянган ажлын байрыг хамгаалж, 2679 зээлдэгч 200 тэрбум төгрөгийн ипотекийн  зээл авч орон сууцтай болсон байна гэлээ. Мэдээлэл хийсний дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-Өнөөдөр байдал хүнд байна. Коронавирусийн өмнө байсан дэлхий ертөнц өмнөх байдалдаа хэзээ ч очихгүй гэсэн судалгаа байгаа. Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө гаргасан. Гэхдээ хийж байгаа ажлыг харьцуулахад муу байна. Өчигдөр Засгийн газраас 14 хоногийн хөл хорио, иргэн бүрт 300 мянган төгрөг олгох арга хэмжээ авчээ. 

 

Сангийн сайд Б.Жавхлан:

 

-Өнгөрсөн жил бид 11 сарын хугацаанд дотооддоо алдалгүй барьж чадсан. Хэрвээ өнгөрсөн жил дотооддоо алдсан бол вакциндаа хүрч чадахгүй маш хүнд байдалд орох байсан. Өнөөдөр вакцинаа хийж, зорилтот 60 хувьдаа зургадугаар сар гэхэд хос тунгаа хийнэ. Засгийн газар хүний төлөө бүх хүч чадлаа гаргаж ажиллаж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хуцдаг новшнууд
2021-04-09