Өнөөдөр коронавирусийн 714 тохиолдол батлагджээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Ганбатын хөл хорио тавьсанаар ямар арга хэмжээ авах талаар асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Өнөөдөр коронавирусийн 714 тохиолдол батлагджээ. Тохиолдол ихсэхэд хүндэвтэр хүмүүс олноор хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт ачаалал нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад бид вакцинжуулалтыг эрчимтэй явуулсан. Хөл хорионы үед дархалтыг саармагжуулдаг. Өнөөдрийн байдлаар 584317 хүнд вакцинжуулалт хийсэн. Энэ нь вакцинжуулалтад хамрагдах ёстой хүмүүсийн 25 хувь. Эхний тун авсан хүмүүс өвчлөх магадлал их байгаа. Тиймээс энэ хөл хорио нь халдвараас сэргийлэх арга хэмжээ хэмээн хариулав. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Horiond orno ged bujignaad haldwar hamgaalal budaa bolj bn
2021-04-09
Sonin yuma waktsinjuulalt hiigeed bhad owchlol bur ihseed bhiin iim ih too haanaas garch ireed bgaan
2021-04-09