Гагарины хөрөгтэй "Союз МС-18" пуужин хөөрлөө

Дөрөвдүгээр сарын есний өдөр Байконур сансрын буудлаас "Союз МС-18" пуужин хөөрлөө. Энэ пуужингаар Оросын сансрын нисэг Олег Новицкий, Петр Дубров болон Америкийн сансрын нисэгч Марк Ванде Хай нар олон улсын сансрын станцад хүрэх юм.
Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойд зориулан "Союз МС-18" хөлгийг "Ю.А.Гагарин" хэмээн нэрлэжээ. Түүнчлэн пуужингийн орой хэсгийг сансрын нисэгчийн хөрөг болон, "Гагарины жил 1961-2021" гэсэн бичгээр чимсэн байна.
Москвагийн цагаар 14.07 цагт (shuud.mn: Улаанбаатарын цагаар 19:07 цагт) хөлөг олон улсын сансрын станцад хүрэх ёстой. Одоо тэнд Оросын сансрын нисэгчид болох Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, НАСА-ийн сансрын нисэгчид болох Кэтлин Рубинс, Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уолкер, мөн Японы сансрын нисэгч Соити Ногути нар байгаа юм.
Энд дуулгахад, 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Юрий Гагарин дэлхийн түүхэн дэх сансрын орон зайд ниссэн анхны хүн болсон юм. Гагарины суусан "Восток-1" хөлөг бүхий "Восток"пуужин тээвэрлэгч одоогоос 60 жилийн тэртээ Байконурын сансрын буудлаас хөөрч байв. Гагарины хөлөг 108 минут ниссэний дараа Саратов мужид газардсан. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ийнхүү Юрий Гагарин сансарт ниссэнийг тохиолдуулан Орост энэ өдрийг Сансар судлалын өдөр болгон тэмдэглэдэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ