Нийслэлд маргаашнаас эхлэн мөрдөгдөх зарим зохицуулалт

Маргааш өглөөний 06.00 цагт гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргалаа. Захирамжийн талаар хотын дарга мэдээлэл хийлээ.

 

 

1.Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг өглөөний 07.00- оройны 21.00 цаг болгон тогтоолоо.

 

2. Хязгаарлалт тогтоохгүй, зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтныг ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхийг үндэслэн хувийн болон албаны унаагаар зорчихыг зөвшөөрлөө. Ингэхдээ улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялгаж, тогтсон маршрутаар зорчуулна.  Тухайлбал маргааш улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн машинтай иргэд хөдөлгөөнд оролцож болно.

 

3.Нийтийн тээвэр цагийн хуваарийг өглөө 06.30-11.00, өдөр 12.00-15.00, орой 17.30-22.00 цагийн  хооронд хязгаарлалт ороогүй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг тээвэрлэнэ.

 

4. Иргэдийг хүнс, ус авах, эмийн сангаар үйлчлүүлэх, шинжилгээ өгөх, дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

 

5. Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ.

 

6. Нийслэлээс орон нутаг руу зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, хүнс, шатахуун, уул уурхай, зам барилга, газар тариалан, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэсэн зорчих тохиолдолд PСR шинжилгээг үндэслэн гаргана.

 

7. Иргэд оршин суугаа газрынхаа ойролцоо алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж болно. Нэг дор 5-аас доошгүй хүн байна.

 

8. 18 хувиас дээш спиртын агууламж согтууруулах ундааг худалдахыг хориглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

таваас олонгүй гэсэн үг бизээ
2021-04-10
5 аса олонгүй сэсэн үг бизээ
2021-04-10
олонгүй гэж үү
2021-04-10
хорио мөн үү?
2021-04-09
Neg dor 5-aas dooshgui hun bna. 5-aas ihgui baihaa tee.
2021-04-09
олонгүй гэж үү