Владимир Путин хатан хаан II Елизаветад эмгэнэл илэрхийлэв

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ханхүү Филипп таалал төгссөнтэй холбоотойгоор Их Британийн хатан хаан II Елизаветад эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын есний өдөр эмгэнэл илэрхийлж, Британийн хатан хаанд сэтгэлийн хаттай байхыг хүссэн байна. 

 

"Эрхэм дээдсийн нэртэй танай шинэ үеийн түүхэн дэх олон чухал үйл явдал холбоотой. Тэрбээр британичуудын дунд төдийгүй олон улсад нэр хүндтэй нэгэн байлаа" хэмээн Владимир Путиний эмгэнэлд өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, Букингемийн ордон ханхүү Филипп таалал төгссөн талаар дөрөвдүгээр сарын есний өдөр мэдээлсэн юм. Тэрбээр 99 настай байв. Эдинбургийн гүн Филиппийг оршуулах хүртэл Их Британид гашуудал зарласан бөгөөд одоогоор салах ёс хийх огноог зарлаагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ