Дархлаажуулалтыг хөл хорионы 15 хоногийн хугацаанд зогсоолоо

img

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. 

 

 

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

 

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

 

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 

 

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

 

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм.   

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гадаа хөл хорио болж байгаа шинж алга. өргөн зугаалга л болж бна. энэ ямар ч үр дүнгүй хөл хорио
2021-04-10
вакциныг хүний бөөгнөрөл үүсэхгүйгээр хийх зөндөө арга боломж бна. Вакцин бна уу. Хэдхэн монголчуудынхаа төлөө хүний гар харж гуйлгачин царайлаад байлгүй мөнгө гаргаачээ
2021-04-10
Зочин:
Арай чд ээ Энэ төр засаг
2021-04-10
БИ ХАТУУ ХӨЛ ХОРИОГООР ХОЁР ТУН ВАКЦИНАА ХИЙЛГЭЭД ИРЭХ ТАВАН САРД ГАДААД ЯВМААР БАЙНА. ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ.
2021-04-10
Хмммммм shit
2021-04-10
Вакцины мөнгийг нь Хүрэлсүх,Хүрэлбаатар хоёр хулгайлчихсан.
2021-04-10
Zochin:
Tsegiin toog nemegduuleh. Bair bairaar ni huvaariin daguu geh metchilen zohitsuulaltuud mash ikh bna
2021-04-10
Зулхүү:
Зарим нэгэн заримдаг иргэдэд яаж ч хэлээд нэмэр алга хөл хорчихоод вакцин хийнэ гээд баөгнөрөл үүсгээд байхгүй гэж түр хойшлуулж байгааг ойлгож ядаад байх юмгүй дээ
2021-04-10
Иргэн:
Вакцинжуулалтыг түр зогсоох нь зөв вакцин хийлгэнэ гээд л бөөгнөрөөд гудамжаар яваад байх болно тийм болхоор түр зогсоогоод дараа нь олон цэгээр эрчимтэй эхэлвэл дээр юм бишүү
2021-04-10
Zochin:
Tsegiin toog nemegduuleh. Bair bairaar ni huvaariin daguu geh metchilen zohitsuulaltuud mash ikh bna
zochin:
Вакцин хийхгүй юм бол энэ хөл хорио чинь ямарч үр дүнгүй болно шдээ. Юу ярицгаагаад байна аа ЭМЯ-аа? Эсвэл вакцин чинь байхгүй болсон уу. Үнэнээ ард түмэнд мэдээлээч.
2021-04-10
Zochin:
Vaccine hiihgui yum bol ene hol horiogoo boli. Eruul mendiin yamnii udirdlaguud herev uim shiidver gargaj bga bol zugeer zail.
2021-04-10
Вакцинжуулахгүй юм бол хөл хориогоор яах юм бэ.Цуцал
2021-04-10
Нээлт:
Монгол улсын Засгийн газар, ЭМЯ дэлхий нийтэд ковидтай тэмцэх шинэ арга нээснээ зарлаж байна даа.
2021-04-10
Уншигч:
Вакцины үр дүнг харна гээд донгосоод байсан худлаа донгосцгоож байж дээ. Уха муутай ноёнд урагшгүй албат гэдэг л манай төр засагт ёстой жинхэнэ утгаараа бодитоо хэрэгжих юм даа
2021-04-10
Нямдорж тэргүүтэй засгийн газрын гишүүд 2 дахь тунгаа хийлгэсэн гээд Нямдорж зарлаад байсан. Өөрсдийнх нь эрүүл мэнд хамгаалалтанд оронгууд ганц цагийн дараа ард түмнээ МУРЬДАГ байна штээ. Энэ Нямдорж үнэхээр Хятадын тагнуул байна. Хятадын тагнуул болохоороо ямрыг нь сайн мэддэг байх. Өөрөө Орос вакцин хийлгэчихсэн гээж мушилзаад байгаа юм. Нямдорж арай л юм аа. Юу ч гэхав дээ.
2021-04-10
Дархлаажуулалт хийхгүй юм бол энэ утгагүй хөл хориогоор яах юм бэ. Явуулын баг хотхон хотхонд нь очоод вакцинаа хийж болохгүй юу.
2021-04-10
Хөөрхий энэ засаг үнэхээр чадамжгүй новшнуудаар бүрэлджээ. Барин тавин худал яриад
2021-04-10