"Союзмультфильм"-ийн ойд зориулж тусгай галт тэрэг гаргажээ

img

Оросын Москва хотод "Союзмультфильм"-ийн 85 жилийн ойд зориулан Зөвлөлтийн болон орчин үеийн хүүхэлдэйн кинонуудын дүрсүүдээр чимсэн тусгай галт тэргийг хөдөлгөөнд оруулжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын наймны өдрөөс эхлэн энэ галт тэрэг иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд хагас жилийн туршид хөдөлгөөнд оролцох юм байна.

 

"Союзмультфильм"  1936 оны зургадугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ жил 85 жилийн ой нь тохиож байгаа юм. Энэ студи оршин тогтнох хугацаандаа мянга гаруй хүүхэлдэйн кино бүтээжээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ