
Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж буй Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай холбогдож дараахи асуултад хариулт авлаа.
-Та бүхэн шаардлагаа хүргүүлэв үү?
-Засгийн газраас төлөөлөгч дөнгөж сая шаардлагыг хүлээж авлаа. Бид нааштай хариулт өгнө гэдэгт итгэж хүлээж байна. Хэрэв шийдвэр гаргахгүй бол Төрийн ордны бүх хаалгыг хааж нэг ч хүнийг оруулж гаргахгүй.
-Шаардлага биелэгдэх боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Бидний хүсч байгаа зүйл маш тодорхой. Шатахууны үнийг буулга, бараа бүтээгдэхүүнийг буулга. Хэлэлцээрийн ширээнд сууя гэсэн шаардлага тавьж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ