Алибаба компанийн хувьцаа 7 хувиар өсчээ

Хятадын Алибаба интернет компанийн хувьцааны өртөг Хонконгийн хөрөнгийн биржийн худалдаагаар 7 хувиар нэмэгдсэн гэж ТАСС агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Алибаба компанийн хувьцаа 7.61 хувиар өсч, нэг хувьцааны үнэ 234.6 хонконг доллар болсон байна.
Энд дуулгахад, Хятадын Алибаба компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзэн 2.78 тэрбум ам.доллараар торгохоор болсон юм. Шалгалтын дүнгээр Алибаба компанийг зах зээл дээрх байр сууриа урвуулан ашиглаж, хэрэглэгчдийг өөрийнх нь үйлчилгээг ашиглахыг шахсан гэж үзэн асар өндөр торгууль тавьсан байна. Алибаба компани ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ