Британийн сэтгүүлчид ханхүү Филиппийн үлдээсэн өв хөрөнгийн хэмжээг мэдээлжээ

img

Энэ сарын есний өдөр таалал төгссөн ханхүү Филипп өв залгамжлагчдадаа 38 сая долларын өв хөрөнгө үлдээсэн гэнэ. Букингемийн ордон Эдинбургийн гүнгийн гэрээслэлийн талаар олонд мэдээлээгүй талаар Express портал мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эдинбургийн гүн Филипп флотод алба хааж байх үедээ хөрөнгөө цуглуулсан байна. Жил бүр түүнд 40 мянган фунт стерлинг олгодог байсан гэнэ. Түүнчлэн Эдинбургийн гүн Хатан хаан II Елизаветагийн хамт урлагийн ховор бүтээлийн цуглуулга, үнэт цаас эзэмшдэг байжээ.

 

Ханхүү Филиппийн энэ хөрөнгийг түүний хүүхдүүд болох ханхүү Чарльз, гүнж Анна, ханхүү Эндрю, ханхүү Эдуард нар өвлөн авч магадгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Ханхүү Филипп: I Николай хааны удам Британийн Хатан хааны тулгуур болсон нь

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ