УИХ дахь АН-ын бүлэг П.Энхмөнхийн талаар мэдэгдэл гаргалаа

Манлай уяач П.Энхмөнх хүчингийн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж буй аж. Загвар өмсөгч бүсгүйг хүчиндсэн хэргээр шалгагдаж буй П.Энхмөнх УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүнийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат томилж, үнэмлэхийг нь гардуулж байжээ.
Харин өнөөдөр АН-ын бүлгээс мэдэгдэл гаргаж, П.Энхмөнхийн бүлгийн зөвлөхөөр ажиллах хугацаа дууссаныг мэдээлжээ. Мөн түүнийг зөвлөхөөр томилсон УИХ-ын гишүүнийг тайлбар хийхийг шаарджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ