"Газпром" Монголоор дайрах хийн хоолойн төслийг баталжээ

img

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх, "Сила-Сибир-2" хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох "Союз Восток" магистрал хий дамжуулах хоолойн барилгын төслийн техник-эдийн засгийн судалгааг баталсан талаар "Газпром" мэдээлжээ.

 

"Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд төслийн техник-технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан. Тэр дундаа, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх зохист чиглэл, түүний урт, диаметр, ажлын даралт, шахагч станцуудын тоог тогтоолоо. Төслийн үзүүлэлтийн урьдчилан тооцооллын үзүүлэлтүүдээс төслийг үргэлжлүүлэх нь эдийн засгийн үр ашигтай гэж харагдаж байна" хэмээн Газпромын мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Тус компанийн мэдээлснээр, хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаах, "Союз Восток" хий дамжуулах хоолойн барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл оны эцэс гэхэд боловсруулагдсан байх гэнэ. Энэ техник-эдийн засгийн үндэслэлийг "Союз Восток" магистрал хий дамжуулах хоолойн барилгын төслийн судалгааны ажил явуулах болон ТЭЗҮ боловсруулах зорилгоор 2021 оны эхээр Монголд бүртгэгдсэн "Газопровод Союз Восток" компани гүйцэтгэх аж. 

 

Эргэн сануулахад, "Газпром" болон Монголын Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард байгуулж байв. Үүний хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр баталсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Би ч бас санал нэг бн
2021-04-15
az:
saihan sanagdaj bna amjilt
2021-04-14
сайхан мэдээ байна
2021-04-14
Ene bol zugeer l hudlaa shaaj tsag urj Mongoliig horloh bodlogiin neg heseg n. Mongol oron orosoos tsahilgaan bolon shatahuunii haraat bish boloh ajluudaa yaraltai hiih heregtei eldev zuild sataarah hereggui.Tumur zamaa ch bas 100 huvi uuriin bolgoj avah ajliig hiimeer bn. Nuursee uragsh n tumur zam tavij gargahgui bol baigali orchin bolood olon hunii ami suidej duuslaa. Ene umhii orosuudaas yu ch huleeh hereggui, orosiin gar hul bolson jenko hurdan dald oroosoi.
2021-04-13
Би ч бас санал нэг бн
Шаалдаа
2021-04-13
Сүрэнэ:
Манай хилийн 2 талаар тойруулаад тавьж байгаа, үлгэр ярихаа болиоч ээ
2021-04-13
Сонгууль болохоор хийн хоолой боллоо гэж бадайрдгаа боль, 20 онд бас хариугүй тавьж эхэллээ гэсэн, тэнэг хзн хуурч бгаам шиг
2021-04-13
Ганаа:
Тэр жил сонгуулийн өмнө нэг баталсан, одоо дахиад батлах цаг нь болж байна даа.
2021-04-13
bolj de
2021-04-13
Иргэн:
Ямар сайхан ажил мэдээ вэ? Бүтээгээрэй хичээгээрэй төр засаг идэвхи зүтгэл гаргах цаг болсон шүү ?
2021-04-13
VIRUS:
ТЭЗҮ судалгааг баталлаа гэнээ. ТЭЗҮ супалгааг хийх комиссыг бас баталах алхам дараа нь постолж болох л юм . Сонгууль дөхөөд очков авах юмандаа байнадаа ккк Гүйэ ядахнээ тэр ГазПром-ын мэдэгдлийнх нь линкийг хавсаргачуул зүгээрсэндээ!
2021-04-13
Зочин:
Хийн хоолой тавих юу нь түрэмгийлэл байдаг билээ.Жаахан эрүүлээр сэтгээч.
2021-04-13
Энэ бол оросын аюултай түрэмгийлэл, юун Оюу толгой
2021-04-13
Зочин:
Хийн хоолой тавих юу нь түрэмгийлэл байдаг билээ.Жаахан эрүүлээр сэтгээч.
өр дарах сэтгэл алга уу ӨӨРСДӨӨ АВЧ ХАЛААСЛАХАА ЗОГСОО:
Гадны зээл буцалтгүй тусламж,одоо энэн газын шугам,оффшорчдын мөнгйиг ХУРААХ зэрэг БОЛОМЖУУД ихл гарах юм Өр өө ДАРАХ юмсаан!!!
2021-04-13