COVID-19: БНХАУ-ын Хубэй мужид 10.6 сая тун вакцин тарьжээ

img

Коронавирусийн улмаас ихээхэн хохирол амсаж байсан Хятадын Хубэй мужид коронавирусээс сэргийлэх вакцины 10.69 сая тун вакцин тарьсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өдөрвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Хубэйд 49.54 сая шинжилгээ хийсэн байна. Үүний зэрэгцээ вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд нэн тэргүүнд хөлдөөсөн бүтээгдэхүүнтэй ажиллах газар, эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, тээвэр, боловсрол, үйлчилгээний салбаруудын ажилтнуудыг вакцинд хамруулж байгаа аж.

 

Хубэйд вакцинжуулалтын 1952 цэг ажиллаж байгаа гэнэ. Дөрөвдүгээр сарын наймны өдөр тус муж 76 хоногийн тусгаарлалт дууссаны нэг жилийн ойг тэмдэглэсэн юм. Сүүлийн есөн сарын хугацаанд энэ мужид дотоодын халдвар нэг ч бүртгэгдээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ