ГХ-ны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх үү

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх талаар яригдаж байна. Түүнийг албаны машин ашиглан шоудаж, ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж байгаа.
Б.Мөнхжин нь 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ