Г.Занданшатар: Монгол Улсыг Япон лугаа хөгжихөд үнэтэй саналаа хэлээрэй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар зөвлөлдөх цахим уулзалт Төрийн ордонд болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар цахим уулзалтыг нээж хэлэхдээ:
-Монголын хөгжлийн бодлогыг хэрхэн шинэчлэн тогтоох, загвар нь юу байх. Япон лугаа хөгжихөд үнэтэй саналаа хэлээрэй гэдгийг онцоллоо. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:
-Япон лугаа хөгжих санал санаачлагыг гаргаж, японоос юуг нь хөгжүүлэх талаар хэлэлцэж байна. Японд 1000 мэргэжилтэн инженер бэлтгэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бол мэргэжлийн боловсролын тогтолцоогоо тодорхойлсон сайн төсөл. Энэ сургалтад хамрагдсан хүүхдүүд ирээд ажлын байртай болж байгаа. Насан туршийн суралцухуй гэдэг боловсролыг японоос шууд хуулж авч болох тогтолцоо. Бид насан туршдаа суралцах тогтолцоог бий болгох хэрэгтэй гэлээ.
Цахим уулзалт үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ