Эвер Гивенийг асар өндөр нөхөн төлбөрийг барагдуултал саатуулна

Гуравдугаар сард Суэцийн сувагт гацаж, зургаа хоногийн туршид энэ тээврийн судлын хөдөлгөөнийг зогсоосон Эвер Гивен чингэлэг тээвэрлэгчийг саатуулжээ. Блүмберг агентлагийн мээдэлснээр Эвер Гивений эзэмшигч болох Японы Shoei Kisen Kaisha компани Суэцийн сувгийн захиргаанд 900 сая ам.доллар төлөх хүртэл чингэлээг тээвэрлэгчийг саатуулах юм байна. Ийм шийдвэрийг Исмаил хотын шүүх гаргажээ.
Чингэлэг тээвэрлэгчийн эзэмшигчид хүргүүлсэн нэхэмжлэлд онгоцыг хайргадалтаас гаргах ажиллагааны зардал, тэр дундаа ёроолыг ухах ажил, тоног төхөөрөмж болон ажиллах хүчний зардал, түүнчлэн "тэнгисийн замын алдагдал"-ын нөхөн төлбөр, долоо хоног орчим сул зогссоны алдагдал зэргийг багтаажээ. Суэцийн сувгийн захиргааны мэдэгдсэнээр, дамжин өнгөрүүлсний төлбөрийг гүйцэт аваагүйн улмаас өдөрт 15 сая доллар алдаж байсан гэнэ.
Түүнчлэн түгжрэл дэлхийн хөлөг онгоцны тээвэрлэлтэд хүчтэй цохилт өгсөн бөгөөд өнөө хэр нь Сингапур, Роттердамын боомтууд дээр түгжрэл үүссэн хэвээр байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, сувгийн дунд хэсэгт нууранд зогсоосон хөлөг онгоцны багийнхан онгоцон дотроо байгаа гэнэ. Харин эзэмшигч компани нь ямар ч тайлбар өгөөгүй байгаа бөгөөд нөхөн төлбөрийн үнийн дүнгийн талаар хэлэлцээ үргэлжилж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ