ВИДЕО: Мик Жагер хөл хорионы тухай дуу бичүүлжээ

"Роллинг Стоунз" хамтлагийн дуучин Мик Жаггер болон рок хөгжимчин Дэйв Грол нар дэлхий дахины өнөөгийн байдал болон хөл хорионы үеийн сэтгэлзүйн байдлаар ихээхэн бухимдалтайгаар илэрхийлсэн шинэ дуу гаргажээ. 

 

Жаггерын Easy Sleazy дуунд аялан тоглолт цуцлагдсан, зурагт үзэн өдөржин суух болсон зэрэг хөл хорионы үед хүн бүрт тохиолдох зүйлсийн талаар өгүүлэх аж. Шинэ дууг мягмар гарагт Юүтүб дэх Жаггерын хуудсанд байршуулжээ. 

 

"Хөл хорионоос гарах тухай өгүүлэх энэ дуугаа хуваалцахыг хүссэн юм. Бөмбөр, бас-гитар тоглосон Foo Fighters-ийн Дэйв Гролд баярлалаа. Чамтай ажиллахад маш хөгжилтэй байлаа. Та бүгдэд Easy Sleazy таалагдана гэж найдаж байна" хэмээн 77 настай Мик Жагер бичжээ.

 

Энд дуулгахад, 2020 онд Ролинг Стоунз хамтлаг коронавирусийн цр тахлын тухай Living in a Ghost Town дуу гаргасан юм. Энэ нь тус хамтлагийн сүүлийн найман жилд гаргасан анхны бүтээл байсан бөгөөд клипэн дээр нь дэлхий даяарх хотуудын хоосон гудамжийг харуулсан байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ