Гэр хорооллын 100 хороонд “Өрх бүр хашаандаа мод тарья” аян өрнүүлнэ
2021-04-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

 

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас “Тарьц, суулгац” цахим үзэсгэлэнг анх удаа гаргажээ. Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулсан байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Shuud.mn
Сонин хачин
Хүйтэн газрын алимны мод тарихад үз дээ
2021-04-15