Нийслэлийн хэмжээнд нийт 495473 хүнийг дархлаажуулжээ

img

 

Өчигдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын есөн  цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллажээ. Мөн 18 автобусаар 54 ажилтан иргэдийг тээвэрлэж, нэгдүгээр тунд 1470, хоёрдугаар  тунд 30, нийт 1500 иргэнийг дархлаажуулсан байна.

 

Ингэснээр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр  тунд 494629 иргэн, хоёрдугаар тунд 844 иргэн хамрагдлаа.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ