НАТО-ийн орнууд ирэх сараас Афганистанаас цэргээ гаргана

img

НАТО-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын цахим хурлын дүнгээр тавдугаар сарын нэгэн гэхэд Афганистанаас цэргээ гаргаж эхлэхээр шийджээ. Энэ талаар Хойд Атлантын эвслийн мэдэгдэлд өгүүлснийг NBC дамжуулсан байна. 

 

"Афганистантай тулгарч буй сорилтуудад цэргийн хариу өгөх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрч НАТО-ийн орнууд "Шийдэмгий дэмжлэг" ажилагааны хүрээнд байрлаж буй цэргийн хүчийг тавдугаар сарын нэгэн гэхэд гаргаж эхлэх шийдвэр гаргалаа" хэмээн эвслийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

 

 

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг эвслийн цэргүүд энэ улсад 20 орчим жил байгаа хэмээн мэдэгдсэн байна.

"Бид Афганистан руу хамтдаа орсон, одоо тэндээс хамтдаа гарна" хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Ерөнхий нарийн бичгийн даргын өгүүлснээр, Афганистанд 10 мянга орчим цэргийн алба хаагч байгаа гэнэ. Тэднийг зохион байгуулалттайгаар, шат дараатай гаргах бөгөөд энэ ажилд хэдэн сар шаардлагатай аж. Гэхдээ Афганистанаас цэргээ гаргах нь энэ улстай харилцах Хойд Атлантын эвслийн харилцаа дуусаж байгаа гэсэн үг биш харин "шинэ бүлгийн эхлэл" хэмээн Столтенберг цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Юу гэсэн үг вэ,ардчиллыг арай тогтоогоогүй биз дээ.Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй ш дээ
2021-04-15
зочин:
ямар ч үр дүнгүй. баахан энгийн иргэд болон цэргүүдийн амиар тоглоод л гарахаар шийдэж дээ.
2021-04-15